2021/06/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.65₮
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
10:00
S32
18°
11:00
S30
20°
12:00
S30
21°
13:00
S30
22°
14:00
S30
24°
15:00
S30
25°
16:00
S30
26°
17:00
S30
26°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S31
19°

ФОТО: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргалаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гаргасны дагуу тэднийг өнөөдөр 18:30 цагийн орчимд батлан даалтад гаргалаа. 

Тэднийг уг хэрэгт холбогдуулан 2015 оноос шалгаж, хорьж байсан юм.

Эргэн сануулахад, 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаад байсан юм.

Харин энэ удаа шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан ийнхүү шийдвэр гараад байна.

Дээд шүүхийн шийдвэр:

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын  дүгнэлтийг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэв.

Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, Ц.Амгаланбаатар нь өөр хэрэгт хорих ял шийтгүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгааг дурдлаа.

Гэрэл зургийг MPA.mn

 

x