Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд 472, орон нутагт 43 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 7,419 шинжилгээ хийх явцад 515 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 47,548 болж байгаа. 515 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд

  • 472 нь Улаанбаатар хотод
  • 43 нь орон нутагт бүртгэгдлээ.
 

Сүүлийн 24 цагт 1,049 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 38,330 боллоо. Халдварын улмаас 4,434 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,348
  • Хүндэвтэр - 1,454
  • Хүнд - 512
  • Маш хүнд - 120 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,044 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 45-81 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/303886304661302

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.