Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр тусгаарлах байранд 540 иргэн нэмэгдэж, 604 хүн гэрийн ажиглалтад шилжжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 135 байранд 5,402 иргэн тусгаарлагдаж байна.

Үүнээс нийслэлд 19 тусгаарлах байранд Монгол Улсын 595 иргэн, гадаадын 94 иргэн буюу нийт 689 хүн тусгаарлагдаж байна. Мөн эмнэлгийн 34 байршилд 3,520 иргэн, орон нутагт 82 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1,193 иргэн тус тус байрлаж байгаа юм.

Тавдугаар тавдугаар сарын 13-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 570 иргэн нэмэгдэж, 604 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, дөрвөн иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд байна.

Онцгой байдлын байгууллагын 284, Цагдаагийн байгууллагын 426 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 568 ажилтан нийт 1,278 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.