Улсын хэмжээнд 1,500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна.
Харин СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900 СӨХ нэгджээ.
Иргэдийн дунд СӨХ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй. СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд СӨХ-ны асуудлаар дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд
Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзжээ.
Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн аппликэйшнтэй болж байгаа тухайгаа олон нийтэд зарлалаа. Эхний ээлжид СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийлжээ.
Тус АПП-ийн хөгжүүлэлтийг “Юби колл” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.