Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар авсан 1,291 хүн эдгэрсэн бол 12,081 иргэн эмнэлэг болон гэрээр эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар авсан хүмүүсээс 1,291 хүн нэмж эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28,533 боллоо.

Харин өнөөдрийн байдлаар 4,888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол биеийн байдал хөнгөн гэж оношлогдсон 7,193 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,804
  • Хүндэвтэр-1,484
  • Хүнд-475
  • Маш хүнд-125 хүн байгаа юм.

Түүнээс гадна, тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу гэрийн тусгаарлалтад үлдээх эсвэл эмнэлэгт хэвтүүлэхийг шийдээгүй 2,414 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/842521906338817