Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Өнөрбаяр: Н.Энхбаяр болон бусад хүний мэдэгдлээс социализмыг буцаан сэргээх үзэл санаа цухалзах болсон

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын Хууль эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Бид СЕХ-нд хоёр үндэслэлээр албан бичиг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 34 намын эхний хоёрдугаарт Ардчилсан нам бичигдсэн хэвээрээ, намыг удирдаж байгаа хүн нь С.Эрдэнэ гэдэг хүн хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээ нь С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа юм байна.

Хоёрдугаарт, 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр АН тамганы дардасныхаа дугаарыг өөрчлүүлсэн. Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж дардасны дугаараа өөрчлүүлэн, тамга авсан.

Энэ асуудлаар хэсэг хүмүүс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ асуудлаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэр гараагүй учраас тамга хүчинтэй гэсэн үг. Тиймээс бид хууль журмын дагуу ажиллаж байгаа” гэв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН-ын шинэ удирдлагуудын байр суурийг илэрхийлж байна. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулъя, цаасан мөнгө хэвлэж байгаад иргэдийн амжиргааг дээшлүүлье, хувийн өмчийг хураая гэдэг үзэл санаатай хүмүүс нэг дор очсон байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад хүний мэдэгдлээс харахад социализмыг буцаан сэргээх гэсэн үзэл санаа цухалзах болж. Үүнийг АН тууштай эсэргүүцнэ. Ийм үзэл санааны эсрэг зогсох гэж АН үнэт зүйл, зарчимтай явж ирсэн. АН бол гуравдагч хөршийг дэмждэг, хөрөнгө оруулагчдын татахыг эрмэлздэг нам. Тиймээс хүч түрснээрээ хуулийн дээр гишгэхгүй гэдгийг хэлмээр байна” гэлээ.