Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшилжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байсан.

Тэгвэл Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилсон байна.

Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд Наранбулаг, Топаз, Мичид 2 зочид буудлуудад хувиарлан тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.