Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Питер Морроугийн нэрэмжит ХасБанкны Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дахь жилийн эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк ТУЗ-ийн хараат бус гишүүн асан Питер Морроугийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-г 5 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгуулж, тэтгэлэгийн эздээ тодрууллаа.

Уг хөтөлбөр нь банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлэх, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд хөтөлбөрт Монгол Улсын шилдэг их, дээд сургуулиудад банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог 3, 4-р дамжааны оюутнууд хамрагддаг юм.

Энэ жил Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулж, 110 гаруй оюутан материалаа ирүүлснээс шилдэг 5 оюутныг шалгаруулж, тэтгэлэгийг гардуулан өглөө.

 
Р.Дарханбаяр: МУИС-ийн Санхүү менежмент ангийн 4-р дамжаа
 
Б.Анунжин: СЭЗИС-ийн Эдийн засгийн ангийн 3-р дамжаа
 
М.Золбоо: МУИС-ийн Санхүү менежмент ангийн 4-р дамжаа
 
Г.Мишээл: СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн 4-р дамжаа
 
Ц.Дагвацэнд: СЭЗИС-ийн Эдийн засгийн ангийн 4-р дамжаа

Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэхийн сацуу хөтөлбөрт оролцсон нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье!

Ташрамд дурдахад ХасБанк 1999 оноос эхлэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2009 оноос “Шударга ёсыг бадраах сан” ТББ-тай, 2016 оноос “Монголд та хэрэгтэй” ТББ-тай өнөөг хүртэл тус тус хамтран ажиллаж байна. Мөн 2020 оноос Мэдээллийн технологийн салбарын оюутнуудад зориулсан “Цалинтай оюутан хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.