Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нас баралт наймаар нэмэгдэж, халдвар аваад эндсэн хүний тоо 118 болов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын шалтгаант нас баралт наймаар нэмэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Цар тахлын улмаас дахин найман хүн эндэж, улсын хэмжээнд коронавируст халдварын хүндрэлээр нас барсан хүний тоо 110 боллоо.

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан хүмүүсийн тухайд 32-84 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Уг өвчний хүндрэлээр нас барж байгаа хүмүүсийн ихэнх нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, өвчлөлд өртөхгүй байх хэрэгтэйг сануулж байна" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 118 хүн коронавирусийн халдвар аваад нас бараад байна. Үүнээс 110 хүн коронавируст халдварын шалтгаанаар эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол найман хүнийг хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/479253063407989