Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Томилгооноос хойш Ерөнхий сайдыг харсангүй. Шадар болон Эрүүл мэндийн сайдыг хараад баярлахгүй байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. 

Мэдээллийн үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Томилгооноос хойш Ерөнхий сайдыг харсангүй. Шадар сайд, Эрүүл мэндийн сайдыг хараад баярлахгүй байна. Яагаад гэвэл энэ хүмүүс ажлаа хийх ёстой байтал бид нарт тайлан тавиад сууж байна.

Дараагийн нэг асуудал бол хорих ангиудад нөхцөл байдал хүндэрсэн. Цар тахал хорих ангиудад гарах юм бол түймэр шиг явна. УИХ-ын дөрвөн гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй, бага насны хүүхэдтэй иргэдийг заавал хорих шаардлагагүй талаар хуулийн төсөл өргөн барьсан. Зорчих эрхийг нь хязгаарлах, электрон гав зэргийг хэрэглэж болдоггүй юм уу? Энэ хуулийг хэлэлцэж өгөөч" хэмээн тодруулав.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Хүний эрхийн асуудал бол байнга яригддаг зүйл. Ялангуяа цар тахлын үед хорих төвүүдэд хоригдож байгаа иргэдийн эрхийн алдагдуулахгүй байх, зохих арга хэмжээг шат шатанд авч байгаа.

Хатуу хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай биш бол баривчлах тушаал шийдвэр гаргахгүй байх зэрэг чиглэл өгсөн. Өмнө нь урьдчилан хорих байранд халдвар гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тэдгээр иргэнийг тусгаарлах, шаардлагатай эмчилгээ хийх тал дээр арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн. Цаашид ч энэ асуудалд анхаарна" гэж хариуллаа. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/805226433435582