Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: КОВИД-19 ба тайлбарлах боломжгүй биеийн зовуурь шаналгааг хэрхэн анагаах вэ?

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

"КОВИД-19 ба тайлбарлаж боломжгүй биеийн зовуурь шаналгаа" сэвдээр Анагаах ухааны магистр, сэтгэцийн ахлах зэргийн эмч, СЭМҮТ-ийн Сэтгэл засал эмчилгээний багийн ахлагч Э.Мөнх зөвлөгөө мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цар тахал нь хүчтэй стресст хамаарах бөгөөд хувь хүний сэтгэлзүйн онцлог, стрессийн хүч, үргэлжлэх хугацаанаас хамааран сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг үүсгэж болно. Онцлог нь, 

  • Тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь өвчин нь сэтгэлийн шалтгаанаар үүсгэгддэг
  • Эмэгтэйчүүдэд илүү тохиолддог
  • Үндсэн зовуурь нь 6 сар ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг
  • Эмнэлзүйн олон хэлбэртэй
  • Хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг
  • Эдийн засгийн үр ашиггүй зардал их гаргах байдлыг үүсгэдэг. 

Биед зонхилон илрэх шинж тэмдэг:

  • Ачаалалгүй байхад амьсгаадах
  • Зүрх дэлсэх
  • Цээжээр өвдөх
  • Зүрх орчин өвдөх, хөлрөх
  • Толгой өвдөх
  • Үе мөчөөр өвдөх
  • Бие бадайрах
  • Эвгүй сэрэхүй үүсэх
  • Хэвлий орчмоор өвдөх
  • Бөөлжис хүрэх
  • Гэдэс дүүрэх
  • Хэл өнгөртөж, эвгүй ам гарах, гашуун оргих
  • Суулгах гэх мэт. 

Сэтгэл зүйн талаас илрэх шинж тэмдэг:

  • Эрүүл мэндийнхээ төлөө санаа зовинох
  • Нойр хямрах
  • Сэтгэлээр унах
  • Сэтгэл түгших, хийж буй зүйлээсээ таашаал авахаа болих
  • Өвчтэй болчих вий хэмээх айдас үүсэх
  • Цочромтгой болох
  • Өвчнийхөө тухай ярихдаа тайван биш байх
  • Анхаарал нь стресст биш биеийн зовуурь шаналгаануудад төвлөрдөг болчихдог. 

Ийм нөхцөлд эмнэлгийн байгууллагаас оношлох гэхээр онош тодорхойлогддоггүй болохоор хүмүүс итгэдэггүй. Итгэхгүйгээс болж илүү олон эмчид үзүүлээд үр дүнгүй байна гэж үзээд бөө, ламд үзүүлж цаг алдан, ашиггүй зардал гаргадаг. Мөн сэтгэцийн эмчид хандахаас эмээдэг бөгөөд үргэлж анхаарлын төвд байхыг хичээдэг болчихдог. 

Тайлбарлах боломжгүй биеийн зовуурь шаналгаагаар өвчилсөн хүн өвчнөө даван туулахад өөрөөс нь их зүйл шалтгаална. Иймд дараах дэмжин туслах эмчилгээг зөвлөж байна.

  • Эдгэрнэ гэсэн итгэл найдвар маш чухал
  • Илэрч буй зовуурь шаналгаа нь бие махбодийн эмгэгээс шалтгаалаагүй гэдгийг ойлгох
  • Илэрч буй зовуурь шаналгаа нь аюултай эмгэг шинж тэмдэг биш гэдгийг ойлгох
  • Стрессийн даван туулах чадвар эзэмших
  • Тайвшруулах аргад суралцах, амьсгалын болон дасгал хөдөлгөөн хийх
  • Сөрөг бодлоосоо ангижрах, эерэг бодолд төвлөрөх
  • Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • Эерэг тааламжгүй үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. 

Өөртэйгээ ажиллах нь: 

  • Өөрийнхөө амьдралд буй асуудлыг тодорхойлно
  • Асуудлаа шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах
  • Итгэлтэй хүнтэйгээ ярьж асуудлаа шийдвэрлэж чөлөөл
  • Тухайн асуудлыг хөндлөнгийн нүдээр хараад үз
  • Тулгамдсан асуудлаа шийдвэрлэх сонголтууд гаргах
  • Сонголт бүрийн эерэг, сөрөг талыг үнэл
  • Асуудлаа шийдэх хугацааг товло
  • Үйл ажиллагааны төлөвлөгөөг алхам алхмаар шийдвэрлэ
  • Хавсран илэрч буй архины хэрэглээ, сэтгэл түшгилт, сэтгэл гутралаа эмчлэх хэрэгтэй. 

Төгсгөлд нь хэлэхэд гутранги бодол нь сэтгэл гутралыг сэдрээдэг бөгөөд эргэн хэвийн байдалд орохдоо удаан байдаг. Иймд аль болох өөдрөг эерэг зүйл бодохыг зөвлөж байна" хэмээв. 

Бичлэг: 

https://www.facebook.com/iKonNews/videos/463659708248246