Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Явганы хөдөлгөөн их хэвээр байвал хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээ авах шаардлага бий

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллалаа.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Авто машины хөдөлгөөн цэгцэрсэн. Харин явганы хөдөлгөөн их байна. Хэрэв энэ хэвээрээ их байвал явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий. Хүүхдийн тоглоомын талбай гэх мэт газруудад хүний бөөгнөрөл үүсэж, контакт их байна. Хэрэв хүмүүс олноороо цуглаад байвал хаах арга хэмжээ авна. Иргэд зөвхөн гэрийнхээ ойр орчимд л салхилах учиртай" гэлээ. 

Түүнчлэн вакцинжуулалтыг дахин эхлүүлэхэд цэгийн тоог нэмэх шаардлагатай тул соёлын төв, үзвэр үйлчилгээний төвүүдийг ашиглах боломжтой гэж үзсэн байна.

ВИДЕО: 

https://fb.watch/4ZTt45bD55/