Цаг уурын байгууллагаас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө болсон аюултай үзэгдлийн талаар мэдээлэл өглөө.
Цасан шуурга:
Цаг агаарын аюултай үзэгдэл өнөөдөр үргэлжлэн ажиглагдсаар байна.
Өнөөдөр 12:00 цагийн байдлаар Өвөрхангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр хүчтэй салхи, шуурга шуурч байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн нутгаар, маргааш өдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Маргааш өдөр Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Эх сурвалж: ЦУОШГ