Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 242 иргэнийг Кемпински, Туушин, Тоёоко Инн зэрэг буудалд тусгаарлажээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 4 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн юм.

Энэ дагуу өчигдөр орой буюу буюу 4 дүгээр сарын 10-ны өдөр 21:28 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпински, Туушин, ИБИС, Новотел, Тоёоко Инн зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.