Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын байлдааны хөлгүүд Хар тэнгист нэвтрэх гэж буйг Туркийн тал ОХУ-д мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын байлдааны хоёр хөлөг Газрын дундад тэнгисээс Боспорын хоолойгоор дамжин Хар тэнгист нэвтрэх гэж буй тухай Турк улсын гадаад хэргийн яам тус улс дахь ОХУ-ын элчин сайдын яаманд өчигдөр мэдээлжээ.

1936 онд Швейцарын Монро хотод байгуулсан гэрээ ёсоор Турк улс өөрийн харьяаны Боспор, Дарданеллын хоолойгоор гадаад улс орны байлдааны хөлөг нэвтрэхэд хамаарах улс орнуудад нь мэдэгдэх үүрэг хүлээсэн юм байна.

АНУ-ын хоёр хөлөг дөрөвдүгээр сарын 14, 15-нд Хар тэнгист нэвтэрч, тавдугаар сарын 4-5 хүртэл уг тэнгист байрлахаар болжээ.

Энэ нь Украин улсыг АНУ дэмжиж буйн илрэл, Москвагийн эрх баригчдад өгөх сануулга болохыг өмнөх өдөр нь Пентагоны төлөөлөгч хэвлэлд ярьсан юм.

Сүүлийн үед ОХУ нь Украины хилийн дагуу цэрэг, зэвсгийн хүчээ нэмэгдүүлэх болсонд өрнөдийн орнууд болгоомжилж буй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг аль нэг улс оронд (Украиныг оролцуулаад) аюул учруулах үйлдэл биш гэж тайлбарласан юм. Тэр бас Донбасст өрнөж буй дайныг Украины дотоод асуудал, үүнд ОХУ-ын цэрэг огт оролцоогүйг мэдэгджээ.

 

Эх сурвалж: ТАСС