Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Томоохон худалдааны төвүүдийг чиглэсэн авто замууд түгжрэлтэй байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ТЦА

Нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцох авто машины тоо нэмэгдсэнээр хөдөлгөөн удааширч, томоохон худалдааны төвийг чиглэсэн авто замууд түгжрэлтэй байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бие биендээ хүндэтгэлтэй хандахыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Мөн олон хүний бөөгнөрөл үүссэн орчинд халдвар тархах магадлал өндөр тул та бүхэн томоохон зах, худалдааны төвийг зорихгүй байх, шаардлагатай тохиолдолд худалдааны төвөөр үйлчлүүлэх бол амны хаалтаа зүүн, бээлийгээ өмсөхийг зөвлөж байна.