Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Цогтоог цэцийн гишүүнээс чөлөөлөх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:00 2021/04/08

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/284775989936351

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолын хоёр дахь хэсэг болох бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Ингэснээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоол хэвээр үлдлээ. 

10:41 2021/04/08

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ардчилсан намын нөхдүүдийг ойлгож байна. Эрх мэдлийн төлөөх тэмцэл юм шиг ойлгогдох гээд байна. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй. Үндсэн хуульд заасан хяналт тэнцлийн зарчмыг зохистой байранд нь оруулах гэж байна. Үүнээс харахад нэг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд байгаа юм шиг харагдуулах гээд яриа яваад байна. Энэ талаас нь битгий ойлгоосой.

Энэ хүний эрх мэдлийг булааж авах гэж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, Ерөнхийлөгч авлигатай тэмцэгч, хууль сахиулагч, УИХ, Засгийн газарт хамгийн их нөлөөллөө тогтоосон хүн шиг дүрд орсон. Энэ дүрнээс нь салгах гээд байгаа юм.

Төрийн тэргүүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын зохистой харилцааг хангана гэдэг агуулга руу нь аваачиж тавьж байгаа юм. Түүнээс ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл огт биш” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “УИХ, Засгийн газар Ерөнхийлөгчтэй эрх мэдлийн тэмцэл хийж байгаа мэт харагдаж байна. Та бүхэнд яаж харагддаг гэдгийг мэдэхгүй юм. Гэнэт өнөөдөр яагаад танхимаар хуралдах болов? Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх болохоор танхимаар хуралдаж, гишүүдээ хянаж байна. Ийм байдлууд нэгэнт тодорхой ажиглагдаж байна.

Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй тэмцэл хийсээр байгаад нэг жилийг өнгөрөөлөө. АТГ-ны газрын даргыг томилох, Шүүхийн тухай хуулийг оруулж ирээд эрх мэдлийг гартаа авсан. Үндсэн хуулийн цэцэд ажлаа хийгээд, хуралдаж байгаа хүмүүсийг сугалж аваад чөлөөлснийг ард түмэн харж байгаа. Онц шаардлагагүй хуулиуд оруулж ирдэг. Баяр наадмын, морины сэрвээний хууль гээд.

Коронавируст халдвар бүх аймгуудад тархчихлаа. Тэгэхэд бүх аймагт PCR аппарат авчихаагүй л байна. Хүмүүс та бүхний худлаа тайлбарыг харж байгаа. Тиймээс би асуулт асуухгүй байгаа юм. Асуултаар далимдуулж худлаа хэлж байна” гэв.

10:23 2021/04/08

Тус хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулж байна. 

Тэрбээр “Ерөнхийлөгчөөс 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хориг тавих тухай албан бичиг хүргүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн хоёр дахь хэсэгт, Үндсэн хуулийн 33 дүгээр зүйлийн 1-т заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээний дагуу хэсэгчлэн заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж байна.

Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц нь 9 гишүүнээс бүрдэнэ. Эдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаатайгаар томилно гэж заасан нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байх ёстой. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудалд УИХ дур зоргоороо хандаж, Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдох эрхийг эдлэх боломжгүй гэж үзэж байна. Тухайлбал Үндсэн хуулийн  гишүүн хууль зөрчвөл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан” гэлээ.

Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн хоёр дахь хэсэгт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг АН-ын бүлэг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн талаарх дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.

Мөн тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог Улсын дээд шүүхийн саналаар томилсон тул анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн түүнийг чөлөөлөх хуулийн шаардлага байгаа” гэдгийг хэлэв.

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

09:55 2021/04/08

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  1. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  2. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр “Цар тахлын үед бид шахуу ажиллах ёстой. Үдээс өмнө ганцхан асуудал хэлэлцэхээр байна. Хуурамч шатахууны асуудлыг хэлэлцмээр байна. Хэлэлцэх асуудал бага байгаа тул Хуурамч шатахууны хуулийг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцэж өгөөч гэж хүсмээр байна.

Дараа нь НӨАТ-ын хууль байгаа. Орлого багассан энэ үед төрөөс явуулах хамгийн хүртээмжтэй бодлого бол НӨАТ-ын татварыг 5 хувь болгох юм. Сая төгрөгөөс дооших бараанд 5 хувь, сая төгрөгөөс дээших бараанд 10 хувь хэвээр нь үлдээж болно. Энэ мэтчилэн хэлэлцэх явцдаа өөрчилж болно. Энэ нь хүнд үед авах чухал арга хэмжээ. Тиймээс НӨАТ-ын татварыг 5 хувь болгох хуулийг яаралтай хэлэлцэж өгөөч” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн хэлэлцэх асуудал тоо нь цөөхөн боловч агуулга нь өргөн. Даргын дэргэдэх зөвлөлөөр хуулиудын асуудлыг ярилцсан. Байнгын хороонд дээрээ ярилцах хэрэгтэй.

Татварын хууль болох анхдагч хуулийг гишүүд санаачлах эрхгүй, зөрчилтэй байна гэж үзэж байгаа учраас энэ хууль орж ирэхгүй байгаа” гэлээ.