Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Гэрээр тусгаарлагдсан иргэд КОВИД-19-өөр өвчиллөө гээд айж сандрах хэрэггүй

ikon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилж, гэртээ тусгаарлагдажн эмчлэгдэж буй хүмүүст Анагаах ухааны доктор, дэд профессор АШУҮИС-ийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Р.Оюунгэрэл дараах зөвлөгөө өглөө.

ШУУД ҮЗЭХ:

  • Бид цар тахалтай жил гаруй хамт амьдарч тэмцэж ирлээ. Өвчин нь хүндэрч нас барж байгаа шалтгаан нь халдвар авснаа мэдэхгүй архи уух, даарч хөрөх гэх мэтээр биедээ гамгүй хандсан. Эсвэл архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэх хандлага ажиглагдаж байгаа. 
  • КОВИД-19-өөр өвчиллөө гээд айж сандрах хэрэггүй. Эмчийн заавраар хэлсэн эмчилгээг сайн хийж чадвал хүндрэхгүйгээр энэ өвчнийг даваад гарч чадна.
  • Маскаа тогтмол зүүх хэрэгтэй 
  • Хооллохдоо гэр бүлийн гишүүдээс тусдаа буюу орон дээрээ сууж байгаад маскаа авч, хооллох
  • Шөлтэй хоол идэх 
  • Дулаан хувцаслах
  • Шингэн зүйл сайн уух
  • Гэр бүлийн гишүүд нь вифероны маз эсвэл оксолины маз хамрын дотор салстанд түрхэж, масктайгаа байх
  • Олон гэр бүлийн гишүүнтэй айл байвал эмчлэгдэж байгаа хүндээ үйлчилдэг нэг гишүүнийг томилох, бие нь хөнгөн байгаа хүн өөртөө үйлчилж болно 
  • Өвдсөн хүний байгаа өрөөг агааржуулах
  • Өвчтэй хүний гар хүрсэн газрыг ариутгаж арчих 
  • Гэр бүлийн гишүүд дулаан уур амьсгалтай байх 
  • Өвчнөөс айхгүйгээр өөрийгөө хянах