Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 тархаагүй байсан дөрвөн аймгийн нэг Дорнодод халдвар батлагдсанаар 17 аймагт коронавирус бүртгэгдэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 4 сарын 5
iKon.MN
00:00 00:00
COVID-19 тархаагүй байсан дөрвөн аймгийн нэг Дорнодод халдвар батлагдсанаар 17 аймагт коронавирус бүртгэгдэв
Sara, ikon.mn - text to speech

Дорнод аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр COVID-19 тархсан аймгийн тоо 17 боллоо. 

График. Улаанбаатараас халдвар зөөвөрлөгдсөн аймгууд(Аймаг бүрийн нэр дээр дарж, зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдсэн мэдээллийг харах боломжтой)

Хэрэв Өмнөговь аймгийг оруулж тоолбол Монгол Улсын 18 аймагт коронавирусийн халдвар тархжээ. Тус аймагт хэдийгээр халдварын хоёр тохиолдол батлагдсан ч ЭМЯ албан ёсоор Өмнөговь аймагт бүртгээгүй байна. Энэ нь батлагдсан тохиолдлуудыг Улаанбаатар руу шилжүүлсэн бөгөөд тухайн орон нутагт халдвар тараахгүй гэж үзсэнийх байж болох юм. 

Өнөөдрийн байдлаар дотоодын халдварын тоо 9,679 болсон бол үүнээс 7,311 нь буюу 75.5% нь гуравдугаар сарын 1-нээс хойш буюу Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг нээснээс хойш бүртгэгджээ. 

Иргэдийг вакцинжуулах ажлыг энэ долоо хоногоос эрчимжүүлж, 18-49 насныхныг дархлаажуулж эхэлсэн бөгөөд орон нутагт мөн вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар дөрвөн аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байгаа бол бусад аймагт тархсан хэвээр байна.