Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Ногоон бүс" байсан Сэлэнгэ аймагт халдвар батлагдаж, 14 АЙМАГТ COVID-19 тархлаа

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN

Коронавирусийн халдвар тархсан аймгийн тоо нэгээр нэмэгдэж, манай улсын 14 аймагт COVID-19 батлагдлаа. 

Ийнхүү Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээснээс хойш 14 аймагт коронавирусийн халдвар тархаж, сүүлийн 24 цагт орон нутагт 174 хүн өвчлөөд байна

Сэлэнгэ аймгийн тухайд анх төмөр замтай холбоотой халдвар гарснаас хойш нийт 219 тохиолдол батлагдсан ч 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас хойш дахин COVID-19 бүртгэгдэлгүй 96 хоноод байв. Тиймээс тус аймгийг "Ногоон бүс" хэмээн зарлаад байсан ч харамсалтай нь ийнхүү хоёр тохиолдол батлагдлаа. 

Орон нутагт халдвар тархсан нь Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой нь тодорхой байгаа.  

Нийслэлээс халдвар зөөвөрлөгдсөн аймгуудаас гадна Өвөрхангай аймгийн сувиллын газар шинэ голомт болсон. Тус сувилалд амарсан 13 аймгийн 174 хүний 62-оос нь халдвар илрээд байгааг ЭМЯ мэдээлсэн. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан коронавирусийн дотоодын халдварын тоо 7,052 болж, тархалт өдрөөс өдөрт эрчимтэй тархсаар байна.