Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдварын нууц үедээ вакцинд хамрагдаж болно. Гэхдээ дараа нь яах талаар судалгаа байхгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Халдварын нууц үедээ вакцинд хамрагдаж болно. Гэхдээ дараа нь яах талаар судалгаа байхгүй"
Sara, ikon.mn - text to speech

Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан ч халдвар авсан хүний тоо 532 болсон гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч бүрэн дархлаа тогтож амжаагүй байгаа үедээ халдвар авсан иргэдийн тоо 532 болсон байна. Тэдгээр иргэдийг дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлаагүй гэж үзэж байгаа.

Вакцины хоёр дахь тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтох тул тэр хугацаанд маш сайн халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна.

Түүнчлэн вакцины эхний тунгаа хийлгэснийхээ дараа халдвар авсан дээрх 532 хүнд коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийхгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүнд коронавирусийн эмчилгээ хийж, эмчилгээний явцад эсрэг биет үүсэж буюу бүрэн эдгэрснээс 6-8 сарын дараа дахин шинээр вакцин хийх юм" гэв.

Үргэлжлүүлэн "Халдварын нууц үедээ байхдаа вакцин тариулсан хүн яах талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа одоогоор байхгүй. Гэхдээ тухайн хүн дархлаажуулалтад хамрагдаж болно. Тиймээс л халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 323,690 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд буй бөгөөд вакцин хийлгэх иргэд урьдчилж коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагагүй хэмээн үзэж байгаа билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/750925002279308