Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Инженерийн боловсрол-Монголд" онол практикийн бага хурлын удирдамж

ikon.mn
2021 оны 4 сарын 1
Сурталчилгаа

60 жилийн түүхтэй Японы “Коосэн” технологийн коллежийн тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг загвар болгосон Монгол дахь коосэн сургуулиуд өдгөө 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа билээ. Монголын коосэн сургууль буюу технологийн коллежийг нэгтгэдэг “Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо” Монголд коосэн байгуулахыг анх санаачилсан А.Ганбаяр агсны нэрэмжит “Инженерийн боловсрол-Монголд” онол практикийн бага хурал 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Тус хуралд инженер, техникийн боловсрол олгодог их, дээд сургууль, технологийн коллежийн эрдэмтэн багш, судлаач нарыг оролцож, өөрсдийн судалгаа, бүтээл, илтгэлээ олон нийтэд толилуулж, харилцан мэдлэг туршлага солилцох болон тулгамдаж буй асуудал, шийдэл хэлэлцүүлэхэд урьж байна.

ЗОРИЛГО: Инженерийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, багшлахуйн болон суралцахуйн чанарыг сайжруулах чиглэлээр оновчтой шийдэлд хүрэх.

СЭДЭВ: Дараах асуудлын хүрээнд оновчтой шийдлийг эрж хайсан байх. Үүнд:

  1. Инженерийн боловсрол - Сургалтын хөтөлбөр
  2. Инженерийн боловсрол - Заах арга зүй
  3. Инженерийн боловсрол - Сургалтын орчин
  4. Инженерийн боловсрол - Оюутны хөгжил,бие даалт, даалгавар боловсруулах, дадлага ажил
  5. Инженерийн боловсрол - Багшийн хөгжил, өөрийгөө хөгжүүлэх талаар

ХАМРАХ ХҮРЭЭ: Их дээд сургууль, технологийн коллежийн багш, судлаач, ажилтан, БШУЯам болон түүний харъяа боловсролын байгууллагын ажилтан, судлаач.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:

  1. Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
  2. I шатанд Их дээд сургууль, коллеж, БШУЯ болон түүний харьяа боловсролын  байгууллагаас оролцож буй оролцогчид болон тус сургуулийн багш, судлаач, ажилтан өгүүллээ ирүүлнэ.
  3. I шатнаас шилдэг 10 өгүүллийг шалгаруулна. Шалгарсан өгүүллийг илтгэл хэлбэрээр II шатанд оруулна. II шатны шалгаруулалтаар эхний 3 байрыг шалгаруулна.

ХУГАЦАА:

  1. I шатны өгүүллийг 2021 оны 04-р сарын 16-ны 17 цагаас өмнө  sunjidmaa@nmct.edu.mn хаягаар хүлээж авна.
  2. II шатанд шалгарсан өгүүллийг 2021 оны 04-р сарын 23-нд зарлаж мэдэгдэнэ. 2021 оны 04-р сарын 28-ны өдөр II шатны шалгаруулалт болно. II шатанд Microsoft Powerpoint хэлбэрээр илтгэлээ бэлтгэж ирэх ба илтгэлийг 7 минутанд багтаан тавина.

ХОЛБОО БАРИХ: 75777799 /202/, 99265423

ЦАХИМ ХАЯГ: “Монголын Технологийн КоллежийнҮндэсний Холбоо” фэйсбүүк хуудас

 

 

Зохион байгуулагч:

Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо

2021.03.31

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.