Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн прокурорын газрын удирдлагуудыг өөрчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч прокурор Ц.Насанбат нарыг албан тушаалаас нь өөрчилж, тэдний оронд үүрэг гүйцэтгэгчдийг томилсон байна. 

НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржийг прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлсэн бол орлогч прокурор Ц.Насанбатыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналт шалгалт хариуцсан ахлах прокуророор томилжээ. 

Тэдний оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргал нарыг томилсон байна. 

Нийслэлийн прокурорын газрын удирдлагуудыг өөрчилсөн нь нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудын бичлэг задарсан, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татагдсан хэргийг шалгаж буй үйл явдлуудтай холбоотой гэх мэдээлэл байна.