Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ-ны 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаарх нийт хөрөнгийн дүн нь өмнөх оноос 4.6%-аар буурчээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төсвийн шууд захирагчдын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүнг Төрийн аудитын байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулж эхлээд буй.

Тэгвэл энэхүү аудитаар илэрсэн алдаа зөрчлүүдийн талаар хүргэж байна. Эхний удаа Гадаад харилцааны яамны 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын мэдээллийг танилцуулъя.

Тус аудитыг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас 2021 оны хоёрдугаар сарын 25–ны хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд 1,603,529.7 мянган төгрөг буюу 1.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх гурван зөвлөмж өгчээ.

Гадаад харилцааны яам нь 2020 оны жилийн эцсийн байдлаар улс төрийн албан тушаалтан 2, төрийн тусгай албан хаагч /дипломат ажилтан/ 113, төрийн захиргааны албан хаагч 15, төрийн үйлчилгээний албан хаагч 14, гэрээт ажилтан 2, нийт 147 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулан ажиллаж ирсэн байна.

Түүнчлэн Гадаад харилцааны яамны 2020 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлангаарх нийт хөрөнгийн дүн өмнөх оноос ₮530 сая төгрөгөөр буюу 4.6%-аар буурсныг тайланд онцолсон байна

Өмнөх оны үзүүлэлтээс мөнгөн хөрөнгө, авлага, урьдчилж гарсан зардал, бараа материал, үндсэн хөрөнгийн дансанд материаллаг өөрчлөлт гарсан байна. Тухайлбал:

  • Урьдчилж гарсан зардлын дансны үлдэгдэл 63,286.2 мянган төгрөгөөр буурсан нь “Галт хан” мэдээллийн аюулгүй байдлын программын лицензийн урьдчилгаа төлбөрийн тайлант онд ногдох дүн байна.
  • Үндсэн хөрөнгө дансны үлдэгдэл 10.3 тэрбум төгрөг болж 595 сая төгрөгөөр буурсан нь тайлант оны элэгдлийн зардлаас шалтгаалжээ. Үндсэн хөрөнгийн данс урсгал төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн 161 сая төгрөгийн хөрөнгөөр нэмэгдсэн, 756 сая төгрөгийн элэгдлийн зардлын дүнгээр буурсан байна.
  • Өр төлбөр дансны үлдэгдэл 29.3 сая төгрөг болж 82.9 сая төгрөгөөр буурсан нь Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар УТҮГ-т өгөх 59 сая төгрөгийн шатахууны зардлын өглөгийг барагдуулснаас шалтгаалжээ.
  • Орлого өмнөх оноос 213 сая төгрөгөөр буурсан байна. Өмнөх оны үзүүлэлтээс материаллаг өөрчлөлт гарсан туслах үйл ажиллагааны орлого COVID-19 цар тахалтай холбоотойгоор 2 тэрбум төгрөгөөр буурсан байна.
  • Нийт зардал өмнөх оноос 537 сая төгрөгөөр өссөн байна. Энэ нь цалингийн зардал 442 сая, НДШ-ийн зардал 140 сая, бараа үйлчилгээний бусад зардал 1.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэнээс голлон шалтгаалжээ. 

Улсын төсөвт төвлөрүүлэх орлого Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд зааснаар тайлант онд төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагааны 1.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас гүйцэтгэлээр 108 сая төгрөгийн орлогыг бүрдүүлж, баталсан төлөвлөгөөг 1.45 тэрбум буюу 93%-аар тасалсан аж. 

Хүснэгт. Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалт

 
Эх сурвалж: Төрийн аудит

Төсвийн төлөвлөлтэй холбоотой асуудал: 

  1. ГХЯ-ны төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг 1.6 тэрбэм төгрөгөөр төлөвлөснөөс 1.45 тэрбум төгрөгийг орлого тасарсан нь \КОВИД-19-тэй холбоотой\ Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.1-т "хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх" заалттай нийцэхгүй байна.
  2.  Урсгал зардлаас нийт 161 сая төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэсэн заалттай нийцэхгүй байна.

Аудитын дүгнэлтэд үндэслэсэн зөвлөмжийн биелэлтийг төрийн аудитын байгууллагад 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор хүргүүлэх ёстой аж. 

 
Эх сурвалж: Төрийн аудит
 
Эх сурвалж: Төрийн аудит