Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн эмчилгээний зардалд улсаас мөнгө төсөвлөөгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст улсаас эм аваачиж өгөхгүй, харин эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл хэрэглэж болох эмийг санал болгож хэлж өгнө. Түүнээс биш гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн эмчилгээний зардалд улсаас мөнгө төсөвлөөгүй" гэдгийг тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 306 иргэнийг гэрээр тусгаарлан, хяналт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Халдвар батлагдсан даруйд шуурхай хариу арга хэмжээний баг, эмнэл зүйн эмч очиж биеийн байдлыг үнэлдэг. Хөнгөн, шинж тэмдэг илрээгүй, мөн өөрөө гэртээ тусгаарлагдах боломжтой гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд гэрээр нь тусгаарлаж байгаа. Гэрийн тусгаарлалтын хяналтыг НЭМГ хариуцаж байна.

Халдвар авсан хүний ойрын хавьтлуудаас ХӨСҮТ шинжилгээ авна. Үргэлжлүүлэн хяналтыг НЭМГ хийж байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн бүртгэлийг ХӨСҮТ, НЭМГ хамтран хийдэг" гэдгийг хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.24/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/783071242626650