Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК: Нэг зүсэм талх 42 литр усаар бий болдог

ikon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. 

"Монгол Улсын хувьд усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт жагсдаг"

ОСНААУГ-ын Инженерийн бодлого, хяналтын хэлтсий дарга Ж.Пүрэвжамц "Монгол Улсын хувьд цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 144 улсаас 22 дугаарт жагсдаг, гүний усыг маш ихээр хэрэглэдэг ард түмэн. Тэгэхээр бидний хувьд усны зөв, зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх нь маш чухал. Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын сантай хамтран саарал усны хэрэглээг нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлээд байгаа.

ОСНААУГ нь 2020 онд 5.4 тэрбум төгрөгийн их урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 5.7 тэрбум төгрөгийн урсгал засварыг хийхээр төлөвлөсөн. Үүний 1.7 тэрбум төгрөгийг инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлд зарцуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 4,200 нийтийн орон сууц байдаг бөгөөд үүний 50 хувийн манай байгууллага дангаараа хариуцан ажиллаж, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөрөө дамжуулан дуудлага хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өгөх, иргэдэд хүрч үйлчлэх ажлыг хийж хэрэгжүүлж байна" гэдгийг хэлэв.

ОСНААУГ нь Ус сувгийн удирдах газраас жилдээ 17-18 сая.метр/куб усыг худалдаж авдаг. Тэгтэл жилд Улаанбаатар хотын зөвхөн орон сууцны иргэд 500-1,000 өсч байдаг аж.

Манай улс нийт усны хэрэгцээнийхээ 80 хувийг нөхөн сэргэхдээ хэдэн зуун жил зарцуулдаг гүний усаар хангаж байна

Монгол орны ус ашиглалтын хэмжээ буюу усны нийт хэрэглээний

  • 33.4 хувийг мал аж ахуй 
  • 27.4 хувийг усалгаатай газар тариалан 
  • 17 хувийг уул уурхай 
  • 14.4 хувийг хүн амын унд, ахуй 
  • 5.4 хувийг эрчим хүч 
  • 2.4 хувийг бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд тус тус эзэлж байна.

Манай улс хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг. Гэтэл газрын гүн дэх усны нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилдэг байна. 

Цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, шүдээ угаахдаа усаа хаах, почкинд биет зүйл байрлуулах, мэдрэгчтэй ус цацруулагч хэрэглэх, бага хэмнэлттэй цацардаг шүршүүр гэх мэт энгийн мэт боловч маш их усыг хэмнэх зуршлыг дадал болгоцгооё. 

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан seametrics.com сайтаас гаргасан усны талаар сонирхолтой статистикууд:

  • Нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 303 литр ус шаарддаг.
  • Өргөст хэмхний 95 хувь нь ус байдаг.
  • Хүний тархины 70 хувь нь ус байдаг. Насанд хүрсэн хүний биеийн 66 хувь, нярай хүүхдийн биеийн 78 хувь нь уснаас бүрддэг.
  • Хөгжиж буй орнуудад нийт өвчлөлийн 80 хувь нь устай холбоотой байна.
  • Хүн хоолгүйгээр нэг сар, усгүйгээр 7 хоног л амьдарч чадна.
  • Нэг тонн ган үйлдвэрлэхэд 300 тонн ус шаардлагатай.
  • Хүн өдөрт амьсгалаараа нэг аяга гаруй буюу 237 мл шингэн алддаг.
  • Усанд хэмнэлттэй аяга таваг угаагчаар нэг удаа аяга таваг угаахад 15 литр ус, гараар угаахад 76 литр ус ордог.
  • Кофе тариалахад цайны ургамал тариалахаас 2 дахин их ус ордог.
  • Дэлхийн бүх усыг 4 литрийн саванд багтаана гэж үзвэл ундны ус ердөө 1 цайны халбага болно.
  • Таны шүршүүрт бус ваннанд усанд ордог уу? Тэгвэл стандарт хэмжээтэй ванныг нэг удаа дүүргэхэд 265 литр ус ордгийг мэдэх үү?
  • Манай гаригийн бүх гол мөрний усыг нийлүүлснээс илүү их цэвэр ус агаар мандалд байдаг.
  • Америкт айлын өрхийн усны алдагдал (цоргоо дутуу хаах зэрэг замаар) жилд 3,785,411,784,000 (4 наяд орчим)литрт хүрдэг. Энэ нь 11 сая өрхийн жилийг хэрэгцээг хангах хэмжээний ус юм.
  • 5 минут шүршүүрт ороход 40-60 литр ус урсч байдаг.
  • 1 секундэд 1 дусал ус алдахад жилдээ нийт 11,356 литрт хүрдэг.
  • 8 литр дарс үйлдвэрлэхэд 3,815 литр ус зарцуулдаг.
  • Дундаж хэмжээтэй нэг бургерийг хэрэглэгчдэд хүргэхэд нийт 2,500 литр ус хэрэглэдэг.
  • Ердөө нэг зүсэм талх 42 литр усаар бий болдог.
  • Нэг ширхэг алим ургуулахад 68 литр ус шаарддаг.
  • Хагас кг шоколад үйлдвэрлэхэд 12 мянган литр ус шаарддаг.
  • 1 хуудас цаас үйлдвэрэлэхэд 10 литр ус шаарддаг.
  • 1 кг будаа ургуулахад 3,500 литр ус ордог.
  • 1 жинсэн өмд хийхэд 9,997 буюу бараг 10 мянган литр ус шаарддаг.
  • 1 машин үйлдвэрлэхэд 147,972 литр ус ордог.