Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эрчүүдийн тухай мэдээлэл Google-ийн хайлтын сангаас арчигджээ

A.Жаргал
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна.

Жил бүрийн энэ өдрийг бид “Эрчүүдийн баяр” гэж албан бусаар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдөр Монгол эрчүүдийн нийгмийн асуудал хурцаар хөндөгддөг ч ахиц дэвшил гаралгүй, жилээс жилд улам дордсоор байгааг олон жишээнээс харж болно. Нэг жишээ татахад таван жилийн өмнөх энэ өдөр iKon.mn сайтын редакц “МОНГОЛ ЭРЭГТЭЙ гэж хэн бэ?” гарчигтай нийтлэлийг уншигчдадаа хүргэж байжээ.

Энэ нийтлэлд өгүүлснээр тухайн үед Google хайлтын системийн цонхонд “mongolian man”, “монгол эрэгтэй” гэсэн түлхүүр үгнүүдийг оруулахад дараах сэдвүүдийг санал болгож байсан байна.

 
 

Харин өнөөдөр дахин ингэж шалгахад “mongolian man” түлхүүр үгэнд өөрийгөө шатаасан хүний тухай мэдээллийг түрүүнд нь санал болгодгоо больсноос өөр өөрчлөлт гараагүй байгааг харж болно.

Харамсалтай нь “монгол эрэгтэй” гэсэн түлхүүр үг оруулахад эрэгтэй хүнтэй холбоотой ямар ч сэдэв санал болголгүй, харин “монгол эмэгтэй” түлхүүр үгээр солигддог болжээ.