Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойд COVID-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас сэжигтэй нэг тохиолдол илэрч, ХӨСҮТ рүү шилжүүлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутагтаа цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг өнөөдөр танилцууллаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд COVID-19-ийн батлагдсан нэг тохиолдол гарсан. Тухайн тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 44 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Мөн дам хавьтуудыг тусгаарласан PCR  шинжилгээг Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид хийхэд бүх хариу сөрөг гарлаа" гэв.

Гэвч тэрбээр "Оюутолгойд батлагдсан дээрх тохиолдлын ойрын хавьтлуудаас нэг тохиолдол нь сэжигтэй гарсан тул ХӨСҮТ рүү өчигдөр шилжүүлсэн ба лабораторийн шинжилгээний хариу нь одоогоор гараагүй байна.

Үүнтэй холбоотойгоор Оюутолгойд ойрын болон дам хавьтлуудыг нэмэлтээр тодорхойлж, PCR  шинжилгээ, уурхайн орчинд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Оюутолгойд Шуурхай штаб ажиллаж байгаа бөгөөд аймгийн Онцгой комисс, Шуурхай штабтай мэдээлэл солилцон ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол гарсан үед ээлж солилцон сумдад очсон иргэд байгаа тул сумдын Онцгой комисс болон эрүүл мэндийн төвүүдэд мэдээлэл өгч, тандах ажил хийж байна. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг сайтад тусгаарласан ба биеийн байдалд зовуурь илрээгүй" гэв. 

Түүнчлэн "Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, олон нийтийн газраар зорчих бол хүн хоорондын зайгаа баримтлахыг хүсэж байна" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/4hfYkuzsdz/