Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 34,641 багш, ажилтнаас 3,558 нь COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдаад байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн багш нарыг вакцинжуулах ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 3,558 багш вакцинжуулалтад хамрагджээ.

Вакцинжуулах ажлыг нийслэлийн дүүрэг бүрд Онцгой комисс, Эрүүл мэндийн нэгдэл зохицуулалтыг хийн ажиллаж байна.

Боловсролын байгууллагын нийт 34,641 багш, ажилтан сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдаж буй.

Вакцинжуулалтын үед ерөнхий боловсролын сургууль дээр манаач, цахилгаанчин, эмч, үйлчлэгч, мэдээлэл зүйн багш нараас бусад багш, ажилтан, захирал удирдах ажилтнуудыг байлгахгүй гэдэг шаардлагыг дүүргүүдийн Онцгой комисс тавьж байгаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.