Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

БГД-т өчигдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдын PCR шинжилгээний хариу сөрөг гарч, хамгаалалтыг буулгажээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянгол дүүрэгт 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, хамгаалалтыг буулгалаа. Тухайлбал,

  • 3 дугаар хороо 35/а байр,
  • 4 дугаар хороо СОТ 3 байр,
  • 6 дугаар хороо 22 дугаар байр
  • 11 дүгээр хороо 43/а байр,
  • 25 дугаар хороо 103 байранд авсан хамгаалалтыг буулгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж эхэлсэн байна.

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар

  • 6 дугаар хороо 42-р байрны II орц,
  • 25 дугаар хороо Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад байна.

 Иймд, иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна. 

 

Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуурхай штаб