Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэгт өнөөдөр шинээр таван объектыг хамгаалалтад авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүрэгт өнөөдөр шинээр таван объектыг хамгаалалтад авч, тусгаарлажээ.

Үүнд,

  • 3 дугаар хороо 35/а байр,
  • 4 дүгээр хороо СОТ 3 байр,
  • 6 дугаар хороо 22 дугаар байр
  • 11 дүгээр хороо 43/а байр,
  • 25 дугаар хороо 103 байрыг багтаж байна.

Ингэснээр Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт долоон объект хамгаалалтад аваад буй аж.

Өмнө нь,

  • гуравдугаар сарын 4-ний өдөр 6-р хороо 42-р байрны II орц,
  • гуравдугаар сарын 7-ны өдөр 25-р хороонд байрлах Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад авсан байсныг тус дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.
Иймд иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалав.