Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 58-аар нэмэгдлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас хийсэн элжит мэдээллээр 58 хүн эдгэрч эмнэлгээс гарсныг мэдээлэв. 

Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2,539 буюу халдварын батлагдсан тохиолдлын 78.6%-д хүрлээ. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нийт 3,228 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 2,706 нь дотоодын халдвар буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-наас хойш бүртгэгдсэн юм.

Улаанбаатар хотод 2,374 тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн гурав хоногийн дотор Завхан болон Төв аймагт шинэ тохиолдлууд зөөврлөгдөж, Архангай аймагт очсон нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсныг нийслэлд авчраад байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 674 хүн эмчлүүлж буй бөгөөд 90% нь хөнгөн байгаа аж. харин

  • Хүндэвтэр - 61
  • Хүнд - 2
  • Маш хүнд - 3 хүн байна.