Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр шинээр батлагдсан 44 тохиолдлын 20 нь буяны ажилтай холбоотой нэг голомтоос илэрчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр шинээр бүртгэгдсэн 44 тохиолдлын 20 нь буяны үйл ажиллагаатай холбоотой голомтоос илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

Тэрбээр "Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд буяны үйл ажиллагаанд оролцохоор буюу хүндэтгэх шалтгааны улмаас Улаанбаатар хотод ирсэн иргэн гуравдугаар сарын 2-нд буцаад явахад шинжилгээгээр коронавирусийн халдвар батлагдсан.

Одоогоор тухайн иргэний бүх ойрын хавьтлыг илрүүлсэн. Өнөөдөр шинээр илэрсэн 44 тохиолдлын 20 нь тус буяны ажилтай холбоотой.

Увс аймагт мөн хавьтал судлалын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд ойрын болон дам хавьтлын 150 хүнийг илрүүлж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Тухайн иргэний халдварын нууц үеийн хугацааг үзвэл Улаанбаатарт ирээд халдвар авсан байх бүрэн боломжтой. Гэхдээ одоогоор халдварын халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/365031234753160