Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, ажиглалт тандалт хийж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотод нийтдээ хэчнээн орон сууцанд хөл хорио тогтоогоод байгаа талаар сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр хариуллаа.

Тэрбээр "Өчигдрийн 14:00 цагийн байдлаар нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, ажиглалт тандалт хийж байна. Тодруулбал,

  • ХУД-ийн 2 дугаар хорооны 7, 8 дугаар байр, 4 дүгээр хороонд байрлах "Гарден сити" хотхоны 1301 дүгээр байр, 15 дугаар хороонд байрлах "Рапид харш"-ийн 7 байр, "Романа резиденс" хотхоны 33 дугаар байр, 21 дүгээр хорооны 481 дүгээр байр.
  • БГД-ийн 5 дугаар хорооны 113 дугаар байр.
  • БЗД-ийн 25 дүгээр хороонд байрлах Хийморь 13-74Г байрны нэгдүгээр орц, 26 дугаар хороонд байрлах "Кристал Таун"-ы 804 дүгээр байрны 3 дугаар орц, 2 дугаар хорооны Залуус 11 дүгээр нийтийн байр, 12 дугаар хороо 82 дугаар байр, 8 дугаар хороо Цагдаагийн академийн 50-А байр, 8 дугаар хорооны 55-Б байрны хоёрдугаар орц.
  • Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 21 дүгээр байр.
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Амбосадор" хотхонд хамгаалалт авч, тандалтын ажил хийж байгаа.

  СХД-т хамгаалалтад авсан байсан байруудад тандалт хийж дуусаад хамгаалалтыг буулгасан" хэмээн хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.04/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/365031234753160
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.