2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
19:00
S30
11°
20:00
S29
21:00
S31
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S26
03:00
S26
04:00
S26
-1°
05:00
S26
-1°
06:00
S26
-1°

С.Амарсайхан: Ирэх долоо хоногоос коронавирусийн шинжилгээг шүлснээс болон бусад хэлбэрээр авах түргэвчилсэн шийдлүүдийг нэвтрүүлнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргадаг болно. Одоогоор дунджаар шинжилгээний хариу 24 цагийн дотор бүрэн гарч байгаа. Цаашид шинжилгээг богино хугацаанд гаргах шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ирэх долоо хоногоос эхний ээлжинд шинэ арга, тестээр коронавирусийн шинжилгээг шүлснээс болон бусад хэлбэрээр авах түргэвчилсэн шийдлүүдийг нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ зүйлүүдийг нэвтрүүлж чадвал цаг хугацаа, зардал хэмнэнэ.

 Зардал гарч байгаа. Иргэдэд аль болох шинжилгээний ажлыг ачаалалгүй байлгах тал дээр холбогдох байгууллагуудад чиглэлийг өгсөн" гэв. 

x