Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-д амьдарч буй 42,000 орчим монгол иргэнийг COVID-19-ийн вакцинд төлбөргүй хамруулах шийдвэр урьдчилсан байдлаар гарсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг М.Халиун

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Гадаадад хууль бусаар амьдарч байгаа иргэдээ яаж вакцинжуулах вэ. Ялангуяа БНСУ-д манай улсын маш олон иргэн хууль бусаар амьдардаг. Тэдгээр иргэдийг хэрхэн дархлаажуулах талаар мэдээлэл өгөхгүй юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр "БНСУ-д хууль бусаар болон хуулийн дагуу амьдарч байгаа иргэддээ бид ялгаатай хандах ямар ч үндэс байхгүй. Манай улсын 42,000 иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа. Тэдгээр иргэнийг бүгдийг нь вакцинд хамруулах талаар ярьсан.

Хууль ёсоор болон хууль бусаар гэж ялгахгүйгээр БНСУ-д байгаа бүх иргэдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулах шийдвэр урьдчилсан байдлаар гараад байна. Монгол Улс хүн амаа вакцинжуулж эхэлсэн Азийн 10 дахь, дэлхийн хэмжээнд 88 дахь улс болоод байна.

Харин БНСУ-ын хувьд хоёрдугаар сарын 26-нд буюу өнөөдрөөс хүн амаа дархлаажуулж эхэлж байна.

Мэдээж бүх улс орон эхлээд зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулна. Тиймээс тухайн улсад суугаа манай улсын иргэдийг хэзээ дархлаажуулах хугацаа гараагүй байгааг хэлье" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/422358799060248