Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бусаар агнахаар тавьсан зургаан торноос 113 загасыг нууранд нь буцаан тавьжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ

Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар, тус аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй, загасны зургаан ширхэг торыг илрүүлсэн байна.

Торонд Алтайн сугас загас 109, Монгол хадран загас дөрөв буюу нийтдээ 113 ширхэг загас байсныг нууранд нь буцаан тавьсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ
 
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ