Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан ХӨСҮТ-ийнхний цалин, урамшууллыг Даваа гарагт олгожээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ажилчдын цалин, илүү цагийн хөлс орохгүй удсанаас үүдэн энэ сарын 23-наас ажил хаялт зарлах талаар мэдээлэл гарсныг тодрууллаа. 

Уг асуултад ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллын асуудал шийдэгдсэн. Даваа гарагаас цалин, урамшуулал нь дансанд нь орсон. 

БЗД-ийн эмнэлгийн ажилтнуудын цалинг бас өмнө нь асууж байсан. Тус эмнэлэг 2005 онд хувьчлагдсан. Төрөөс 100 хувь хамааралгүй гэж хэлж болно. Харин ХӨСҮТ-ийн хувьд төрөөс хамааралтай бөгөөд асуудал шийдэгдсэн" хэмээн хариуллаа.