Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай үүргийн нислэгийн тийзийн үнийг бууруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах асуудлаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Судалгаагаар гадаадаас нийтдээ 9,943 иргэн яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй байна. Гэхдээ ГХЯ-наас яаралтайгаар буюу ойрын хоёр сарын хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй хүмүүсийг бүртгэхэд 2,700 орчим иргэн байна.

УОК-оос өчигдөр ирэх сард нийтдээ 12-оос доошгүй удаа тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авах хуваарийг гаргасан.

Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн 50-60 хувь нь БНСУ-д оршин сууж байна.

Тиймээс ирэх сард,

  • Сөүл рүү зургаа,
  • Токио руу гурав,
  • Европ руу хоёр,
  • Нур-Султан руу нэг удаагийн нислэг тус тус үйлдэхээр болсон.

Мөн дөрөвдүгээр сард ч 12-14 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчирна. Удахгүй нислэгийн хуваарийг танилцуулна” гэв.

Үргэлжлүүлэн “Мөн Шадар сайдын зүгээс нислэгийн билетийн үнийг бууруулах чиглэлд үүрэг даалгавар өгсөн. Энэ асуудал ч яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж байна.

Тиймээс билетний үнийг хэдэн хувиар бууруулах нь тодорхой болохоор нь зарлана" гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/420335815928703