Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагаа 55 хувийн гүйцэтгэлтэй байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 11-нээс эхэлсэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар 55 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд халдварын нийт 27 тохиолдлыг илрүүлээд байгаа бөгөөд халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтойг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцолж байв.

 
ЭМЯ

Тархвар судлаачдын зүгээс халдвартайгаа мэдэхгүй 50 орчим иргэн гадуур хөдөлгөөнд оролцож байгаа талаар мэдээлж байсан учраас халдварыг цааш алдахгүйн тулд хөл хорио тогтоон, өрх бүрээс шинжилгээ авч байгааг албаныхан тайлбарлалаа. 

Энэхүү шинжилгээг авах явуулын цэг, багийнхан өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаж байгаа юм.