Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Нийслэл хотод зургаан голомт идэвхжил өндөртэй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хот дахь COVID-19 цар тахлын идэвхжил өндөртэй голомтуудын талаар мэдээллээ. 

Тэрбээр "Нийслэл хотод зургаан голомт идэвхтэй хэвээр байна. Эдгээр нь

  • 116 сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг дэх 21 худалдааны төвтэй холбоотой голомт
  • Бөөрний диализийн эмнэлэгтэй холбоотой халдвар
  • Монгол шир хувьцаат компани
  • Нийслэлийн Амгалан амаржих газар
  • Си Жи Эс эмнэлэгтэй холбоотой голомт юм.

Албан байгууллагад халдвар гарахад цааш нь гэр бүл, найз нөхөд, танилууд гэх мэтээр үргэлжилдэг. Манай улсад батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд халдварт олноор өртөж байна. Хавьтлаас халдвар авсан үзүүлэлт 20 хувь байна. Олон улсад 10 гаруй хувьтай байгаа.

Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1,046, хоёрдогч хавьтлын 2,346 хүн бий. Хавьтал болсон иргэд ойр тойрны хүмүүсээ халдварт өртүүлэхгүйн тулд анхааралтай хандах хэрэгтэй байна." гэв. 

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Голомтын өргөтгөсөн хүрээний шинжилгээний явцаас харахад, бидний хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаагаас гадна ард иргэдийн амны хаалтаа зүүдэг, бөөгнөрөл үүссэн газарт очихгүй байгаа гэх мэтээр амьдралдаа хэвшүүлж буй зөв дадлууд нь онцгой ач холбогдолтой байна гэж дүгнэж болохоор байгаа" гэлээ.

Видео:

https://fb.watch/3Ei-wu-oFa/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.