Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу гэнэтийн тохиолдолд ашиглахаар тусгаарлах байруудад 1,500 өрөөг бэлтгэсэн

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу ойрын хавьтлууд болон гэнэтийн тохиолдолд хүмүүсийг тусгаарлах зорилгоор 1,500 тусгаарлах өрөөг бэлтгээд байгаагаа УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэл хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон 1,160, гадаад улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн 496 хүнийг тусгаарласан бол орон нутагт 124 хүн тусгаарлалтад байна.

Шуурхай штаб буяны ажилтай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч, тухайн өдөрт нь шийдвэрлэж байгаа. Өдөрт дунджаар 30 гаруй өргөдлийг шийдвэрлэдэг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ч гэсэн энэ үйл ажиллагаа тасралтгүй явж байна" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.12/ 

https://fb.watch/3BG87xgqZ3/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.