Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирж буй гомдолтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ салбарын удирдлагуудтай үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцав. 

Автобусны 50 цэг дээр халдвар хамгааллын ариутгалыг хийж буй бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 41,615 хүн шинжилгээнд хамрагдсан байгаа аж. 

Нийтийн тээврийн асуудлаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр "Өнөөдрийн байдлаар 13 чиглэлд 140 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа. Гомдол ирж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 

Хотын дарга халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг даалгалаа. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/265814225106473