Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Техникийн саатлын улмаас ЭМЯ-ны хэвлэлийн хурал 12:00 цагаас боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүрийн 11:00 цагаас мэдээлэл хийдэг билээ.

Тэгвэл өнөөдрийн мэдээлэл хийх цаг техникийн саатлын улмаас хойшилж, 12:00 цагаас болсон байна.

Ийнхүү хойшлох болсон шалтгаан нь ЭМЯ-ны хэвлэлийн хурлыг шууд дамжуулах ажилтнуудыг хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцуулаагүйтэй холбоотойг эх сурвалж хэлж байна.

Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,174 болсон. Үүнээс  70 гаруй хувь нь эдгэрсэн бол 577 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.