Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн вакцинжуулалтыг долоодугаар сараас эхлүүлнэ гэсэн ЭМЯ-ны мэдээллийг Ерөнхий сайд ЗАЛРУУЛАВ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлэх хугацааг өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэхдээ алдаатай хэлжээ.

Тодруулбал, коронавирусийн халдварын тархалтын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийг өнөөдөр /2021.02.10/ ЭМЯ дамжуулах үед “ЭМЯ долоодугаар сараас эхлэн дархлаажуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулаад хэрэгжүүлэх шатанд явж байна” гэж ЭМЯ-ны яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлсэн юм.

Видео: 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г танилцуулах үеэрээ "ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинуудыг татаж авах ажлыг гуравдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулна" гэдгийг хэлсэн юм. 

Ийнхүү эрх бүхий төрийн байгууллагууд зөрүүтэй мэдээлэл өгсөн нь олон нийтийг мөн л төөрөгдүүлэв.

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ЭМЯ-ны мэдээлэл нь долоодугаар сарын 1-н хүртэл бүрэн арга хэмжээ авна гэсэн санаатай байсан болов уу” хэмээн залрууллаа.