Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: ЭМЯ долдугаар сараас коронавирусийн вакцинжуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын  үеэр вакцинжуулалтын талаарх мэдээллийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өглөө. 

Тэрбээр "Вакцинжуулалтын хувьд ЭМЯ долоодугаар сараас эхлэн дархлаажуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулаад хэрэгжүүлэх шатанд явж байна.

КОВАКС хөтөлбөр болон бусад хандивлагч улс орны хүрээнд вакцин авах гэрээ хэлэлцээр хийгдэн явж байгаа. ОХУ, БНХАУ нь өөрсдөө олон вакцин үйлдвэрлэж, дэлхий дахинд вакцинаар хангадаг орон. Түүнчлэн олон эх үүсвэртэйгээр вакцин авахаар хөөцөлдөж байна" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/222917762848819

Энэхүү мэдээллийн вакцинжуулалтын хугацааны хувьд МУ-ын Ерөнхий сайд залруулга хийснийг ЭНД мэдээлэв.