Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Валентинаар гэртээ хайртыгаа баярлуулах 6 арга

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 10
Сурталчилгаа

Хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнө Валентины баярыг бид ихэвчлэн хайртай хүнтэйгээ гадуур тэмдэглэх нь нийтлэг байлаа. Харин 2021 онд бид валентиныг хорио цээрийн дэглэмд тэмдэглэн, өнгөрүүлнэ. Тэгвэл хорио цээртэй ч гэсэн энэ үдшийг гэртээ мартагдашгүй, зугаатай өнгөрүүлж болох 6 аргыг танд хуваалцъя.

  1. ОРОН ДОТОРХ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Гэгээн хайрын өглөөг хайртай хүндээ өглөөний цайг бэлдэн, оронд нь хүргэж өгөх нь романтик биш гэж үү?

 
  1. ХАЙРТАЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ

Өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл бол ариун цэврийн өрөө орж, толинд хардаг. Тэгвэл энэ үед БИ ЧАМД ХАЙРТАЙ гэсэн бичгийг толиндоо нааж үлдээвэл ямар вэ? Хайртай хүний тань сэтгэл хөдөлнө гэдэгт итгэлтэй байна.

 
  1. ГЭНЭТИЙН БЭЛЭГ

ТОК ТОК хэмээн хаалга тогшиж, танд бэлэг ирлээ” гэвэл таны хайрт ямар их баярлах бол? Гэнэтийн бэлгэнд дургүй хүн гэж байхгүй. Хорио дэглэмийн үед ч хайртай хүндээ хүргэлтээр гэнэтийн бэлэг бариарай. Түүнд энэ бэлэг таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 
 
  1. ГЭРТЭЭ АЯЛАЛД ГАРЦГААЯ

Зочны өрөөний шалан дээр аяллын дэвсгэр, аяллын сагс бэлдээд гэртээ аялаж болно. Хэрэв та хоол хийхдээ  муу бол танд нэг нууц хэлье. LITTLE SHEEP ресторан гэртээ хүргүүлээд авах боломжтой хосын багц гаргасан байна шүү.

 
  1. KИНО БОЛЗОО

Болзоог киногүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгэхээр Валентины үдшээр хайртай хүнтэйгээ хамтдаа үзэх киноны жагсаалтыг  санал болгож байна.

  1. Pride & Prejudice (2005)
  2. La La Land (2016)
  3. The Notebook
  4. Romeo + Juliet (1996)
  5. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)
  6. 10 Things I Hate About You (1999)
  7. Weekend (2011)
  8. True Romance (1993)
  9. Valentine's Day (2010)
  10. Moonrise Kingdom (2012)
  1. ЗУУН ЗУУНД ШИГШИГДСЭН АМТЫГ ХАЙРТДАА

Хайрын үдшийг дарсгүйгээр төсөөлөх боломжгүй. Энэ үдшийг Зуун, зуунд шигшигдсэн амтаар чимж, халуухан үдшийг өнгөрүүлээрэй. Hardy’s-ийн гайхалтай амт түүнд таалагдана гэдэгт итгэлтэй байж болно.

 

Жил бүр тохиодог Валентины баярыг энэ жил мартагдахааргүй өнгөрүүлээрэй гэж хосууддаа ерөөе.

Танд гэгээн хайрын баярын мэнд хүргэе!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.