Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод 24 цагийн хугацаанд 37,267 хүн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 37,267 хүн хамрагджээ.

Тэдгээр хүмүүсээс сорьц авах байнгын үйл ажиллагаатай шинжилгээний 29 төв, халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 103 багт нийтдээ 736 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 853,198 хүнийг шинжилгээнд хамруулснаас 779,446 хүнд PCR шинжилгээ, 90,057 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байгаа юм.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1337, ойрын хавьтал 5372, дам хавьтал 25,581 хүн байна гэж НЭМГ-аас мэдээллээ.