2022/01/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
08:00
S26
-10°
09:00
S26
-10°
10:00
S26
-12°
11:00
S26
-13°
12:00
S26
-15°
13:00
S26
-15°
14:00
S20
-15°
15:00
S20
-15°
16:00
S20
-16°
17:00
S20
-16°
18:00
S20
-15°
19:00
S20
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл үнэт цаасны бонд гаргана

ikon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулах  тухай хэлэлцэн баталлаа. Тодруулбал, нийслэл хотын 1.4 сая иргэний эрүүл, аюулгүй байдал, тав тухтай орчинд амьдрах бүрдүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо хандуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч төсөв, санхүүгийн хувьд хүрэлцээгүй байгаа аж. Иймд хөрөнгө босгож, бонд гарган төсөл хөтөлбөрүүдийг шаардлага үүсжээ. Иймээс бонд гаргах асуудлыг судлан, ажлын хэсэг байгуулах саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Нийслэлд бонд гаргах ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ-ын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс төлөөлөл ажиллана. Ажлын хэсэг нь бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг нийслэлийн ИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлж байлаа.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг байгуулж байна. Иймээс энэ чухал ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хяналт тавих ёстой гэв.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x