Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Орон нутаг буцах иргэд хувийн машинаараа болон нийтийн тээврийн автобусаар алинаар нь ч явж болно

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны хоёрдугаар сарын 11-нээс өмнө орон нутгийн иргэдийг буцаах ажил өнөөдрөөс эхэлж байна.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан Орон нутаг руу явах гэж байгаа иргэдийг хотоос гаргах ажил өнөөдрөөс эрчимжиж байна. Нутаг руугаа явах иргэд заавал PCR шинжилгээнд хамрагдана. Нутаг буцах иргэд хувийн машинаараа болон нийтийн тээврийн автобусаар алинаар нь ч явж болно. Гэхдээ иргэд замдаа ямар нэг байдлаар зогсож маршрут өөрчлөх шаардлагагүй. Орон нутгийн постууд хяналт тавина. Орон нутагт очсон хойно нь аймаг сумын шуурхай штаб хүлээж аваад гэрт нь тусгаарлана. Гэрээсээ тодорхой хугацаанд гарахгүй гэсэн үг. 

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийн хувьд эрүүл мэндийн шалтгаантай болон ар гэрийн гачигдалтай, зайлшгүй ирэх албан ажилтай бол шинжилгээгээ өгөөд ирнэ. Замын постууд мөн хяналт тавина. Ийш тийшээ дур зоргоороо явахгүй, маршрутын дагуу явж ирнэ.

Гадаад руу эмчлүүлэхээр юм уу зайлшгүй шаардлагаар яаралтай явах иргэдээ хуваарьт онгоц болон Алтанбулаг8 Эрээний боомтоор гарахаар бол бүгдийг зохицуулж өгөхөөр ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.